БИДНИЙ ТУХАЙ

PQS Global нь орчин үеийн технологид суурилсан, гадаад хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх зорилготой дэлхийн хэмжээний шалгалт, үнэлгээний байгууллага юм. Тус байгууллага нь онлайн болон танхимын хэлбэрээр хэлний мэдлэгийг үнэлж, албан ёсны баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг.

Манай байгууллага нь PQS Global-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, сургалтын байгууллага болон хувь хүмүүст зориулсан гадаад хэлний олон улсын түвшин тогтоох шалгалтыг Монгол Улсад зохион байгуулж байна.

PQS ГЭЖ ЮУ ВЭ?

PQS нь англи хэлний түвшинг CEFR (Common European Framework of Reference for Languages буюу Европ стандарт хэлний түвшний баримт бичиг)-ийн дагуу үнэлэх зориулалттай онлайн шалгалт, үнэлгээний систем юм.
Адаптив онлайн шалгалтын систем

Тус систем нь ESOL хүрээнд, хэрэглэгчид чиглэсэн (адаптив буюу хэрэглэгчийн түвшинд тохирсон) онлайн шалгалтыг зохион байгуулдаг

CEFR-ийн 12 түвшний үнэлгээ

Хувь хүний гадаад хэлний мэдлэг, чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CEFR 12 түвшний стандарт-аар үнэлнэ.
Үүнд: A0, A1, A1+, A2, A2+, B1, B1+, B2, B2+, C1, C1+, C2.

Найдвартай үр дүн

PQS GLOBAL нь шалгалт, үнэлгээг бүрэн онлайн хэлбэрээр зохион байгуулж, үнэн зөв, найдвартай үр дүн гаргана.


Үнэлгээ дууссаны дараа тус системээр дамжуулан

дараах албан ёсны баримт бичгийг олгоно:

CERTIFICATE
FEEDBACK
CRM form will load here